Бидний тухай
Байгалийн гоо үзэсгэлэнг танд...

Эрхэм зорилго
Үйлчлүүлэгч бүрийг эрүүл энх, эрч хүчтэй итгэлээр дүүрэн аз жаргалтай амьдралд хөтлөхөд оршино
Алсын хараа
Судалгаа эрдэм шинжилгээнд суурилсан аюулгүй, өндөр чанартай мэс заслын төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлж салбартаа манлайлагч байна
Тавтай морил
Манай “SM“ Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай эмнэлэг нь 2 удаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР дараах 6 чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Үүнд :
- Ерөнхий мэс засал (Хөлийн венийн судасны мэс засал, Толго хүзүү бамбай булчирхайн мэс засал)
- Гоо сайхны мэс засал
- Чих хамар хоолойн үзлэг оношилгоо, мэс засал
- Эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо, мэс засал
- Эрэгтэйчүүд урологийн үзлэг оношилгоо, мэс засал
- Өвдөлтийн менежмент(Pain)
Манай эмнэлэг нь Монгол улсынхаа эмнэлэг эрүүл мэндийн салбарт дэвшилтэт технологи, эмчилгээний шинэлэг аргуудыг цаг алдалгүй нэвтрүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулах том зорилго тавин өнгөрсөн хугацаанд багагүй ажлуудыг амжилттай хийн хэрэгжүүлж ирсэн байна.
“SM” Эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд БНСУ-ын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг нарийн мэргэжлийн эмнэлгүүдтэй тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд "Судасны мэс заслын төв" болон "Эмэгтэйчүүдийн мэс заслын төв"-ийг нээн амжилттай ажиллаж байна.
Тэр дундаа Монгол улсдаа хөлийн венийн судасны өргөсөлт өвчний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт мэс заслын эмчилгээний арга болох "RFA" буюу "Өндөр давтамжит долгионы дулаанаах түлэх" судсан дотуурх мэс засал эмчилгээний технологийг нутагшуулан ажиллаж байна.
Мөн бид эмэгтэйчүүдийн шээс задгайрах эмгэгийн оношилгооны “UDS” буюу “Уродинамик” оношилгооны аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллахын зэрэгцээ давсаг сойх мэс заслын хамгийн сүүлийн үеийн давшилтэт мэс заслын арга болох “Мини Слинг” аргыг нэвтрүүлэн амжилттай нутагшуулсан билээ. Оношилгооны “Уродинамик” аппаратын тусламжтайгаар эмэгтэйчүүдийн шээс задгайрах эмгэгийн шалтгаант хүчин зүйлүүдийг тогтоон оношлосоны үндсэн дээр эмчилгээний зөв аргыг сонгон хэрэглэх боломжийг олгодог.
Мөн манай эмнэлэг нь "Умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлэг оношилгоо"-ны "Хиймэл оюун ухаанд суурилсан CerviCARE AI" системийг эх орондоо анхлан нэвтрүүлж нутагшуулан ажиллаж байна.
