Үйлчилгээ

“SM” Монголын хамгийн "ТОМ" Гоо сайхны мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг. Манай эмнэлэг нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд бүх төрлийн гоо сайхны мэс заслуудыг цогцоор нь хийн үйлчилж байна. Нүүрний пластик мэс засал, Биеийн пластик мэс засал, Эрэгтэйчүүдийн нөхөн сэргээх пластик мэс засал, Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх пластик мэс засал зэрэг чиглэл бүрээр мэргэшсэн олон жилийн туршлагатай эмч нарын баг ажилдаг нь манай эмнэлгийн хамгийн давуу тал юм.

Эмэгтэйчүүдийн мэс заслын төв
Манай "SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн "Эмэгтэйчүүдийн мэс заслын төв" нь эмэгтэйчүүдийн бүх төрлийн нөхөн сэргээх пластик мэс заслуудыг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийн үйлчилж байна.
Манай эмнэлэг нь 2019оноос эхлэн БНСУ-ын нэр хүнд бүхий "РуЭн" эмэгтэйчүүдийн мэс заслын сүлжээ эмнэлэгтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд Солонгос зөвлөх эмч тогтмол ажиллаж давсаг сойх "Минислинг" мэс засал, "Уродинамик" оношилгоо зэрэг манай улсад төдийлөн хийгддэггүй байсан шинэлэг оношилгоо эмчилгээний аргуудыг эх орондоо нутагшуулан ажиллаж байна.
Эрэгтэйчүүдийн мэс заслын төв
Манай "SM" Эрэгтэйчүүдийн мэс заслын төв нь эрэгтэйчүүдийн бүх төрлийн нөхөн сэргээх мэс засал, Урологи бөөрний мэс заслын оношилгоо, эмчилгээг цогцоор нь хийж байна.
Мөн ЭМД-р Эрэгтэйчүүд, Урологийн нарийн мэргэжлийн эмчийн амбулаторын үзлэг зөвлөгөө, оношилгоо, өдрийн мэс засал, хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.


Чих хамар хоолойн мэс заслын төв
Манай "SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн "Чих хамар хоолойн мэс заслын төв" нь ЭМД-р чих хамар хоолойн амбулаторийн үзлэг оношилгоо болон бүх төрлийн өдрийн болон хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж үйлчилгээг зүүлж байна. эмчилгээ үйлчилгээг хийн үйлчилж байна.
Үүнд :
- Төвөнхийн эмчилгээ
- Залгиурын мэс засал
- Тагнайн гүйлс авах мэс засал
- Нармайн гүйлс авах мэс засал
- Хамрын хөндийн "Polyp" авах мэс ажилбар
- Чихний сэтэрхий оёх мэс ажилбар
- Толгой хүзүүний байрлалтай бүх төрлийн Үү ургацаг, хоргүй хавдар авах мэс ажилбар
- Хатиг буглаа
- Гадна чихний үрэвсэлт өвчний эмчилгээ
- Хамрын шинэ болон хуучин хугарал, гэмтэл засах мэс засал
- Хамрын муруй засах мэс засал
- Хамрын гэмтэл, муруй засах нөхөн сэргээх мэс засал болон хамар өндөрлөх пластик мэс заслуудыг хамтад нь хийх
- Хамрын үзүүр засах пластик мэс засал
- Хамрын таславчны цоорхой нөхөх мэс засал
- Самалдаг багасгах мэс засал
Судасны мэс заслын төв
Манай "SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн "Судасны мэс заслын төв" нь хөлийн венийн судасны өргөсөл буюу "Варикоз"-ийн үзлэг зөвлөгөө, ЭХО оношилгоог ЭМД-р өдөр бүр хийн үйлчилж байна.
Мөн манай эмнэлэг нь 2019оноос эхлэн "БНСУ"-ын нэр бүхий судасны мэс заслын эмнэлэгтэй хамтран хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт судсан дотуурх мэс засал эмчилгээний арга болох "RFA" мэс заслыг эх орондоо анхлан нутагшуулсан эмнэлгүүдийн нэг юм.
Үзлэг, оношилгооноос гадна энэхүү судсан дотуурх "RFA" мэс заслыг ч мөн ЭМД-р хийн үйлчилж байна.


Бамбайн мэс заслын төв
Манай "SM" Мэс залсын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн "Толгой хүзүүний мэс заслын төв" нь өдөр бүр бамбай булчирхайн ЭХО оношилгоо болон толгой хүзүүний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог ЭМД-р хийн үйлчилж байна.
Мөн бамбай булчирхайн хоргүй хавдрын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хөнөөл багатай мэс заслын арга болох "RFA" мэс заслыг ЭМД-р хийж үйлчилж байна.
Шаардлагатай тохиолдолд бамбай булчирхай болон толгой хүзүүний байрлалтай хавдар, ургацаг зэрэгт хатгалт хийн эсийн болон эдийн шинжилгээг хийж байна.
Өвдөлтийн клиник
Солонгос зөвлөх эмч маань сар бүр хүрэлцэн ирж Монгол эмч нартаа сургалт хийхийн зэрэгцээ хүзүү, сээр нуруу ба үе мөч, булчин зөөлөн эдийн гаралтай архаг болон хурц өвдөлт зовиуруудын оношилгоо эмчилгээг цогцоор нь хийн үйлчилж байна.

Хамтрагч байгууллагууд:




& more...