Бамбайн мэс засал

Бамбайн мэс заслын төв

Манай "SM" Мэс залсын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн "Толгой хүзүүний мэс заслын төв" нь өдөр бүр бамбай булчирхайн ЭХО оношилгоо болон толгой хүзүүний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог ЭМД-р хийн үйлчилж байна. 
Мөн бамбай булчирхайн хоргүй хавдрын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хөнөөл багатай мэс заслын арга болох "RFA" мэс заслыг ЭМД-р хийж үйлчилж байна.
Бамбай булчирхайн ялгаруулдаг дааврууд нь хүний бодисын солилцоо, төв мэдрэл, зүрх судас, хоол боловсруулах, сэтгэл хөдлөл, бэлгийн хэвийн үйл ажиллагааг хангахад оролцдог чухал үүрэгтэй эрхтэн.
Гэвч бидний амьдралын буруу зуршил, удамшил, гадны нөлөөлөл болон насжилттай холбоотой бамбайн эмгэг үүсдэг. 
Хамгийн элбэг тохиолддог эмгэг өөрчлөлт бол бамбайн хоргүй хавдар буюу бидний ярьж заншсан "Зангилаа" юм. Энэхүү бамбайн зангилаа нь хэмжээний хувьд томрох тохиолдолд бамбайн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. 
Иймд зангилаа буюу хоргүй хавдрыг авах зорилгоор бамбай булчирхайг тайрах мэс заслыг хийдэг бөгөөд уламжлалт мэс заслын аргаар бамбайг тайрах тохиолдолд насан туршдаа бамбайн дааврын эм уух шаардлага үүсдэг. 

Харин сүүлийн үеийн хөнөөл багатай мэс заслын арга буюу "RFA" мэс заслыг хийсэн тохиолдолд бамбайг тайрахгүй хадгалж үлддэг тул баймбайн дааврын үйл ажиллагаанд онцын нөлөөгүй бөгөөд насан туршдаа дааврын эм уух зэрэг хүндрэл үүсэхгүй давуу талтай юм. 
Манай эмнэлэг нь бамбай булчирхайн хоргүй хавдрын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, хөнөөл багатай мэс заслын арга болох "RFA" мэс заслыг ЭМД-р хийж үйлчилж байна. 

Хөнөөл багатай гэдэг учир нь энэхүү мэс засал нь хэсгийн мэдээ алдуулагчтай хийгдэх бөгөөд ямар ч зүслэг хийгддэггүй онцлогтой юм. 
Зөвхөн ЭХО харалт дор зориулалтын маш нарийн зүүгээр бамбайн хоргүй хавдарт хатгалт хийж "FRA" буюу "Өндөр давтамжит радио долгион"-оор хавдрыг түлэх эмчилгээний арга юм. 

Эдгэрэлт хурдан, шууд энийг амьдралдаа эргэн орох боломжтойн зэрэгцээ элдэв эрсдэл хүндрэл бага дэвшилтэт технологи юм.
+976 7000-0048
+976 7015-4108
web.todbb@gmail.com
Цагийн хуваарь
     Даваа-Бямба       09:00-18:00
     Ням                       АМАРНА
Хайх